|
|
|
"Эрсдэл юу хийж байгаагаа мэдэхгүйгээс үүсдэг." - Уоррен Баффет |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 36,128.87 нэгжид хүрч 1.52%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол Улсын Хөгжлийн Банк 2023 оны 10 сарын 23-ны өдөр олон улсын бондын зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө бүрэн төлж дуусгасан билээ. Тус бондын эргэн төлөлттэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрөө 100% өөрийн эх үүсвэрээр төлж барагдууллаа. Монгол Улс бондын өр төлбөрөө төлөвлөгөөт хугацаандаа төлж барагдуулсан нь олон улсад санхүүгийн сахилга баттай байдлыг харуулах, гаднын хөрөнгө оруулагчдад итгэл хүлээлгэх, зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалахад сайн нөлөө үзүүлнэ." хэмээн онцоллоо.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт 5.85%-ийн өсөлттэй буюу сүүлийн 1 жил дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Хувьцааны зах зээл өсөлттэй байхад Холбооны нөөцийн сан зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ өсгөөгүй буюу хүүгийн түвшний интервалыг 5.25%-5.50%-д хэвээр хадгалсан нь голлон нөлөөллөө. Мөн АНУ-ын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж байгааг илтгэх статистикууд өнгөрөгч 7 хоногт нийтлэгдсэн нь бодлогын хүүг цаашид өсгөх шаардлагагүй гэх хүлээлтийг хөрөнгө оруулагчдад үүсгэсэн юм. Уг хүлээлт нь зах зээл өсөлттэй байхад мөн эергээр нөлөөллөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Зээлийн хүү дээд түвшиндээ хүрсэн байж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн Европын хувьцааны зах зээлийн гол индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.73%, STOXX Europe 600 индекс 3.41%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Английн төв банк зээлийн хүүгийн түвшнийгээ өсгөлгүй 5.25%-д хэвээр хадгаллаа. Уг түвшин нь сүүлийн 15 жилийн дээд түвшин юм. Зээлийн хүүг хэдийгээр өсгөөгүй боловч хүүгийн түвшнийг бууруулах хараахан болоохгүй болохыг бодлого боловсруулагчид онцолсоор байна. Английн төв банк нь 2025 оны сүүл үеэр инфляцын түвшнийг 2.0%-д хүргэнэ гэх төсөөлөлтэй Мөнгөний бодлого боловсруулан ажиллаж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон Улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 3.09%, TOPIX индекс 3.00%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Японы төв банк иений ханшийн сулралыг үл харгалзан эдийн засгийн өсөлтөө дэмжихээр Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргасан нь зах зээлийн өсөлтөд голлон нөлөөллөө. Мягмар гарагт Японы төв банк Мөнгөний хэт зөөлөн бодлогын шийдвэрээ хэвээр хадгалах болсныгоо танилцууллаа. Тодруулбал, Японы төв банк бодлогын хүүгээ -0.1%-д хэвээр хадгалах, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д тогтоох шийдвэрийг танилцууллаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрсэн болон БНХАУ-ын эдийн засаг тогтворжиж өсөлт үргэлжилнэ гэх хөрөнгө оруулагчдын өөдрөг төсөөлөлтэй холбоотойгоор БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.43%, CSI 300 индекс 0.61%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна. Тус улсын шилдэг 100 барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 10-р сард өмнөх оны мөн үеэс 27.5%, сарын өмнөх үеэс 29.2%-ийн тус тус бууралттай гарлаа. Тус улсаас бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжсээр байгаа боловч тухайн салбарын уналт үргэлжилсээр байгаа нь тус улсын эдийн засаг 2023 онд 5%-иар өснө гэх хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бууруулж байна. |
Дэлгэрэнгүй |
|
Япон Улсын төв банк Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталж буй гол шалтгаан |
|
Бичлэг үзэх |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 8 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 130,696,299,971 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.87%-иас өсөж 0.91%-д хүрсэн нь сүүлийн 10 гаруй жилийн хамгийн дээд түвшин боллоо. Японы төв банк бодлогын хүүгээ -0.1%-д хэвээр хадгалах, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д тогтоох шийдвэрийг танилцуулсан нь ЗГҮЦ-ны өгөөж өсөхөд нөлөөллөө .(Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй |
|
|
|
|
Дараах зурагт олон улсын бондын зах зээлд арилжаалагдах буй Монгол улсаас гарсан ам.долларын бондуудыг үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.98%-8.80%-ийн хооронд байна. Харин зээлжих зэрэглэлээр Монгол Улсын Засгийн газрын бондтой ижил үнэлгээтэй Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B-) бондын өгөөж 26.13% байна. Мөн MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын гадаад бонд нь 13.83%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна.
Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та ам.долларын бондод хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл доорх холбоосоор бидэнтэй холбогдоорой. |
Бондын хөрөнгө оруулалтын мэдээлэл авах |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"БКО КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ЭС ЖИ ИНВЕСТМЕНТ ЭНД СЕКЬЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2023.10.31
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 447 тоот тушаал болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/256 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БКО капитал ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Эс жи инвестмент энд секьюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө. Дэлгэрэнгүй |
ХЗЗ-ИЙН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ “GRAND BULL AWARDS 2023” СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ 2023.10.30
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 онд анх “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өдгөө 5 жил тутамд төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод байна.ондын арилжааг зогсоох зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороон (СЗХ)-д хүргүүлсэн байна. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
2024 ОНД БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ХУРД САЙЖРАХ БОЛОМЖТОЙ 2023.11.03
Ирэх онд БНХАУ-ын эдийн засаг 2023 онынхоос ч хурдтай өсөх боломжтойг тус улсын Төв банкны Валютын бодлогын хорооны гишүүн асан Хуан Ипин “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо. Дэлгэрэнгүй
ЯПОН УЛС ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭ АВНА 2023.11.02 Эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх, инфляцад өртсөн өрхүүдэд туслах зорилгоор хийгдэж буй энэхүү арга хэмжээ нь хүлээгдэж байснаас өндөр дүнтэй байгааг онцолж болохоор байна. Тодруулбал: эдийн засгаа дэмжих арга хэмжээний багцад ойролцоогоор 21.8 их наяд иен буюу 145 тэрбум ам.доллар зарцуулна гэж “Bloomberg” мэдээллээ. Үүний 13.1 их наяд иенийг нэмэлт төсвөөр санхүүжүүлнэ гэж төсөлд тусгасан байна. Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт | Дилер |
|
|